Кисаки брэндийн сувд
Akoya сувдны өлгий нутаг Японы Уважима хот
Японы Эхимэ мужийн өмнөд хэсэгт орших Уважима хот нь тунгалаг цэнхэр тэнгис, дулаахан уур амьсгал, шим тэжээлээр баялаг орчноороо алдартай юм. Энэ онцгой уур амьсгал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй Akoya сувдны эх орон болсон бөгөөд “Сувдны хот” хэмээн алдаршжээ.
Akoya сувдны гайхамшиг:
Чанарын шалгуур
Кисаки брэндийн бүх сувд нь Японд албан ёсоор ангилсан дараах үзүүлэлтээр баталгааждаг.






Сувдан зүүлтийг уртаас нь хамаарч 5 ангилдаг.

✨ Чокер (Choker) — 40 см орчим
Ёслолын урт гэдэг бөгөөд хурим, ёслол, оршуулга зэрэг албан ёсны үйл явдал болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
✨ Принцесс (Princess) — 43 см орчим
Эгэм дээр яг таардаг хамгийн түгээмэл урт. Чокероос арай урт бөгөөд гоёл чимэглэлийн “Стандарт” урт гэж үздэг бөгөөд ямар ч хэлбэрийн захтай хувцсан дээр зохино.
✨ Матинэ (Matinee) — 60 см орчим
Цээжний дээд хэсэгт хүрдэг урттай бөгөөд үзвэр үйлчилгээ, албаны арга хэмжээнд ихэвчлэн зүүдэг. Даашинз болон хослолтой хослуулаад үзээрэй.
✨ Опера (Opera) — 80 см орчим
Цээжний дунд хэсэг хүртэл унжих ба давхарлан зүүх боломжтой. Баярын үдэшлэг болон гоёлын хувцастай хослуулахад хамгийн тохиромжтой.
✨ Роуп (Rope) — 120 см ба түүнээс урт
Хамгийн урт төрөл бөгөөд бодит хэмжээ нь гэдэс хүртэл хүрдэг. Роуп төрлийн зүүлтийг 2–3 ороож зүүх, зангидан зүүх ч боломжтой.
🌺 Кисаки брэндийн шүр
土佐珊瑚 (Tosa Sango) нь Японы Кочи мужийн (хуучнаар Тоса хэмээдэг) далайн эргээс олддог өндөр чанартай улаан, ягаан, цагаан өнгийн эрдэнийн шүр юм. Энэ нь дэлхийд нэр хүндтэй Япон шүрний нэг бөгөөд эртнээс гоёл чимэглэл, сахиус, урлагийн бүтээлд хэрэглэгдсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд шүрний нөөц багассантай холбоотойгоор том хэмжээнтэй шүрний олборлолт жилээс жилд буурсаар байгаа.
🌊 Онцлог шинжүүд
1. Өнгө
• Гүн улаан (улаан шүр)
• Ягаавтар улаан (салмон өнгө)
• Цайвар ягаан, сүүн цагаан (цагаан шүр)
2. Чанар
• Маш хатуу бөгөөд өнгөө алддаггүй.
• Гөлгөр гадаргуутай, өнгөлөхөд маш гялалздаг.
• Цэвэр, цууралт багатай хэсгийг үнэтэйд тооцно.
3. Байгаль дахь байрлал
• 100м–аас 300м хүртэл гүнтэй далайн ёроолоос олддог.
• Байгалийн гарал нь ховор тул дэлхийд үнэт эрдэнэд тооцогддог.
💎 Төрөл
• Ака (赤珊瑚) – гүн улаан, хамгийн үнэтэй төрөл.
• Момо (桃珊瑚) – ягаавтар өнгөтэй, зөөлөн дулаан мэдрэмжтэй.
• Широ (白珊瑚) – сүүн цагаан өнгөтэй, ховор ба тансаг хэрэглээнд зориулагддаг.
🛕 Түүхэн хэрэглээ
• Японд Эдо үеэс эхлэн эмэгтэйчүүдийн үсний гоёл, кимоногийн бүсний чимэг зэрэгт ашиглаж ирсэн.
• Буддын болон Шинто шашинд сахиус, хамгаалалт бэлгэддэг чулуу гэж үздэг.
• Европруу ч экспортлогдож, 19-р зуунд дэлхий даяар алдартай болсон.
📌 Тоса шүр бол зөвхөн үнэт эдлэл төдийгүй Японы уламжлал, далайн бэлгэдэл, урлагийн өв юм.
Гүн тэнгисийн улаан шүрний өлгий
Японы гүн тэнгисийн цэнхэр усаар тэтгэгдэн ургасан шүр нь дэлхий дээр ховорхон тааралддаг үнэт эрдэнэ юм. Энэхүү шүр нь эртнээс “аз жаргал, урт нас, хамгааллын бэлгэдэл” гэж тооцогдож ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн тансаг үнэт эдлэлийн хамгийн үнэ цэнтэй материалын нэг хэвээр байна.
Японы гүн далайн шүрний онцлог
Дэлхийд үнэлэгдсэн чанар
Японы гүн далайн шүр нь өнгөний баялаг сонголт, бат бөх чанараараа дэлхийн үнэт эдлэлийн брэндүүдийн хамгийн өндөр шаардлагыг хангадаг.
Чанарын шалгуур
Кисаки брэндийн шүрэн гоёл нь дараах үндсэн шалгуурыг хангаснаар баталгааждаг.
